Married Life

Text

Анхаар нохотой, анхар нохотой

Сая гэнэт нэг сонин дээр анхаар гэж бичих гэж байгаад анхар гээд буруу бичсэн 
байхыг нь хараад багын явдал санаанд орлоо. Бага байхад, манайх анх Гачууртад гарч билээ, лагерт. Тухайн үед бол Гачуурт сэлүүхэн байсан юм, Монгол Шилтгээн баригдаагүй байсан. Дүүтэйгээ хамт ойр орчинтойгоо танилцаж дэмий хэсч сэлгүүцэж яваад, “анхаар нохотой” гээд цагаан будгаар хашаан дээрээ бичсэн байхыг нь хараад хажуугаар нь өнгөрлөө, дахиад цаашаагаа явж байсан чинь бас нэг айлын хашааны хаалга дээр “анхар нохойтой” гэж бичсэн байсан хэхэ, тэгээд дүү маань надаас буруу биччиж гэхээр нь хөгжилдмөөр санагдаад нохойноос гадна нохо гэж юм байдаг юм шиг байгаан энэ гачууртад, анхаар гэхийг бодоход их аюултай, харин тэр “анхар нохойтой” гэдэг бол анхар гэдэг нэртэй нохой байгаа байхгуй юу, тэр нохой нь бас энэ хавьдаа алдартай аймар учраас нэрийг нь бичсэн байгаа юм гэж цаашлуулж билээ хэхэ… 


Posted on Sunday, November 14 2010.
Married Life
Previous Next