Windows 98, Windows 2000-оос салж чадахгүй, XP-г бүр 2004 онд буюу гарсанаас нь 3 жилийн дараа суулгаж билээ. Харин Windows 7-г гарсанаас нь хойш 1 жилийн дараа суулгаж байна. Гэхдээ 1 жил нь удаан ч юм шиг, зарим хүмүүсийг харахад би нилээн хоцорч суулгаж байх шиг байна.
XP-г анх суулгаж байхад их дизайнлаг харагдаж билээ, одоо харахад тухайн үедээ л юм даа хэхэ. Windows 7-г суулгахад Installation Process нь их гоё дизайнлаг, ямар нэгэн програм суулгаж байгаа юм шиг санагдаж байна. Бодвол хэдэн жилийн дараа бас л уйдаж мөн хоцрогдсон байх байхдаа, гэхдээ одоо бол лайтай харагдаж байна. Илүү хурдан суух болов уу гэж бодож байсан боловч миний компьютерын хүчин чадлаас болсон уу эсвэл Win7 үнэхээр их хэмжээтэйгээс болсон уу санасаныг бодвол удаан суулаа. Уг нь бол яг суулгацын процесс нь гялас л дуусчиж байгаа юм. Гэхдээ хажуугаар нь их олон юм унших юмаа. Ялангуяа expanding windows files… процесс нь их удаан юм. Ямар минут гүйхгүй. Тэр нь л хамаг цаг авчлаа. Харин формат нь нүд ирмэх төдий л болсон байх юм. Би ч цайныхаа цайгаар суулгасан болохоор цаг хугацаа чухал байсан л даа. Дараа нь бодлоо, ер нь DVD дээр бичигдсэн юм чинь яаж ч хурдан унших вэ дээ хэхэ. Дээр үед MS-DOS нэг Floppy дээр, Norton Commander нь 4 билүү 5 уян диск багтдаг байсан гэхээр сонин байгаа юм шүү. Ямар хурдацтай хөгжиж байна тээ.
Шинээр ямар ч олон юм нэмэгдсэн юм хэхэ. http://en.wikipedia.org/wiki/Features_new_to_Windows_7
Ажилд орсоноос хойш тоотой хэдэн удаа PC форматлаж систем суулгасан юм байна. Яах ёстойгоо их мартчаад байх юм.
Тиймээс одоо тэмдэглэж үлдээе. Формат хийхээс өмнө:
Форматлаж систем суулгасаны дараа:
Зарим нь үнэгүй зарим нь үнэтэй программууд байна. Бүгдийг нь үнэгүй болгоё гэвэл Ubuntu /Desktop Edition/ л ашиглах хэрэгтэй байх даа. Update-ийг нь монгол серверээс татчихна.
Өөр чинь юу билээ, оддхондоо санаанд орох юм алга. Та нарт санаа оноо байна уу?